| Карт хайх |
|
 |
 |
|
| Banjig. Ил захидалын үйлчилгээгээр дамжуулан уран бүтээлээ сурталчилах |
Эрхэм хүндэт уран бүтээлчид та бүхэнд Banjig. Ил захидалын үйлчилгээгээр дамжуулан өөрсдийн бүтээлээ сурталчилах боломжийг бид олгож байна. Хэрвээ та уран зураач, гэрэл зурагчин, эсвэл хамтлаг дуучин бол таньд бидний энэхүү үйлчилгээ яг тохирно.
Хэрвээ та зураач бол та бидэнтэй хамтран ажилласнаар дараах боломжууд таньд бүрдэнэ.
- Бид таны уран зургаар таны зөвшөөрөлтэйгээр Ил захидал хийн Banjig. Ил захидалд байрлуулах болно
- Таны Ил захидалыг хүмүүс илгээх бүрд таны тухай мэдээлэл, мөн тухайн зургийг хэрхэн худалдаж авч болох үнэ ханшийн мэдээлэл байнга дагалдан явна
- Ингэснээр танд ч бүтээлээ олонд таниулах, хэрэглэгчид ч таны бүтээлээс таашаал авч хүсвэл худалдан авах боломж бүрдэх юм
Хэрвээ та гэрэл зурагчин бол та бидэнтэй хамтран ажилласнаар дараах боломжууд таньд бүрдэнэ.
- Бид таны гэрэл зургаар таны зөвшөөрөлтэйгээр Ил захидал хийн Banjig. Ил захидалд байрлуулах болно
- Таны Ил захидалыг хүмүүс илгээх бүрд таны тухай мэдээлэл, мөн таны зургийн цомог руу орох холбоос дагалдана
- Та хэрвээ хүсвэл таны уран бүтээлийн цомгийг манай хамтран ажиллагч DH Technologies маш хямд үнээр хийн интернэтэд тусгай хаяганд байрлуулах болно
- Ингэснээр танд ч бүтээлээ олонд таниулах, хэрэглэгчид ч таны бүтээлийг дэлгэрэнгүй үзэх боломж бүрдэх юм
Хэрвээ та хамтлаг, дуучин эсвэл энэ чиглэлийн уран бүтээлч бол та бидэнтэй хамтран ажилласнаар дараах боломжууд таньд бүрдэнэ.
- Бид таны клипээр таны зөвшөөрөлтэйгээр Ил захидал хийн Banjig. Ил захидалд байрлуулах болно
- Энэхүү Ил захидалыг хүмүүс илгээх бүрд таны тухай мэдээлэл, мөн тухайн клипний дуу орсон цомгийн сурталчилгаа худалдан авах тухай мэдээлэл дагалдана
- Та хэрвээ хүсвэл таны вэб хуудсыг манай хамтран ажиллагч DH Technologies маш хямд үнээр хийн шууд Banjig. Ил захидалын үйлчилгээ рүү холбож болно
- Ингэснээр танд ч бүтээлээ олонд таниулах, сурталчлах, үзэгч сонсогчид ч таны уран бүтээлийг илүү сонирхолтой хэлбэрээр хүлээн авч, худалдан авах боломж бүрдэнэ
Аль ч тохиолдолд бид таниас ямар нэгэн хураамж авахгүй бөгөөд гагцхүү дараах шаардлагуудыг л тавих болно.
- Ил захидал болон сурталчилж буй бүтээл нь таных байх, эсвэл та үүнийг оюуны өмчийн эрх зүйн хүрээнд хариуцах мэдэлтэй байх хэрэгтэй
- Нэгэнт Banjig. Ил захидал нь таны уран бүтээлийг олонд сурталчлах, Ил захидал хийх ажлыг гүйцэтгэснийхээ хувьд тухайн Ил захидалыг зохиогч гэдэг утгаараа өөрийн нэрийг тухайн Ил захидалд Banjig.com хэлбэрээр оруулах эрхийг эдэлнэ
- Уран бүтээлч нь дангаараа өөрийн уран бүтээлээр бүтсэн Ил захидалыг Banjig. Ил захидалын сангаас устгуулах шийдвэр гарах эрхгүй байна. Үүний тулд Banjig. Ил захидалтай учир шалтгааныг ярилцах хэрэгтэй
- Хэрэв та гуравдагч этээдийн уран бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан бол үүнээс гарах хариуцлагыг гуравдагч этгээдийн өмнө бид хүлээхгүй!
Уран бүтээлчийн зохиогчийн эрх нь тухайн Ил захидалд ашиглагдсан Эх бүтээлүүдэд (Уран зураг, Гэрэл зураг, Клип г.м) хамаарахаас бус тухайн Ил захидалд шууд утгаар хамаарахгүй болохыг анхаарна уу!
Таны хамтран ажиллах саналыг greetings@banjig.net хаягаар хүлээн авахдаа бид баяртай байх болно.
|
 |
|